Ч.БЯМБАХАЖИД


Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй хамтарсан сурвалжлагын баг энэ сарын 13-нд Улаанхад хотын Баарин баруун хошууны “Бор ус” гацаан дах “Сайнаа” хонины эрчимжсэн МАА-н хоршооллын фермтэй танилцсан юм. 
“Сайнаа” хоршоолол нь нийт махны үүлдрийн 2000 хонь үржүүлдэг ферм бөгөөд нутгийн монгол эм хонийг африкийн хар толгойт хуцтай эрлийзжүүлж, дахин Англи үүлдрийн цэвэр хуцтай эрлийзжүүлсний дараа махны чиглэлийн хар хонь гарган авч "Талын хар сувд” хэмээн нэрлэдэг байна.


Энэ хар хонины 4 сартай хурганы амьдын жин 50 кг байдаг бөгөөд хамгийн удаандаа 10 сар болгоод нядлахад амьдын жингээрээ 100 кг-д хүрдэг байна. Үүний 50-55 хувь өөхгүй цэвэр махны гарцтай байдаг аж.
Тус хоршоо “Талын хар сувд” хонины хургыг 2 сараас нь эхлэн өөрсдийн тариалангийн талбайд тарьж бэлтгэсэн эрдэнэшиш, ногоон тэжээлийн холимог тэжээлээр бордоход амьдын жин нь өдөрт дунджаар 500 гр-аар нэмэгддэг байна.
Мөн Өвөр монголд 1 кг хонины мах ойролцоогоор 65-70 юанийн үнэтэй бол  нэг хонь жингээсээ хамаарч 0.85-1.7 сая төгрөгийн үнэ хүрдэг байна.

Эх сурвалж: zms.mn