С.УРТНАСАН

 

Монгол улсын Их хурлаас баталсан “Алсын хараа-2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-т тусгагдсан бодлогыг дэмжих, төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хотоос хөдөө рүү чиглэсэн шилжих хөдөлгөөний асуудлыг бодлогын түвшинд анхаарч байсан билээ. Хот, хөдөөгийн сэргэлт нь Шинэ сэргэлтийн бодлогын зургаадугаар зорилтын нэг бөгөөд Улаанбаатар хотын хэт төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдол, тэгш бус хөгжил зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн сацуу орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой байв. Орон нутгийн иргэд нутагтаа ажиллаж, амьдарч улс орон даяараа тогтвортой хөгжих үр дүнг дээрх бодлогоос хүлээж байсан бол хэрэгжилт нь хэр хэмжээнд явж байгаа талаар дахин тодрууллаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь төвлөрч утаа, түгжрэл, тэлэх боломжгүй эдийн засгийн гацаанд оруулж байгаа нь хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдалтай холбоотой гэж хүн бүр боддог байх. Энэ нь ч загатнасан газар маажиж буй мэт зөв сэдэв юм. Хөдөө орон нутагт ажлын байр, үйлдвэрлэл, зах зээл хязгаарлагдмал учир залуус хот хүрээ бараадаж, тэндээ мэргэжлээрээ ажиллаж суурьших хүсэл сонирхол ихтэй байдаг. Харин үүний нөгөө талд хөдөө орон нутгийн хөгжил саармагжиж тэнд өөр нэгэн хүмүүс хоцрогдолд хөшиж буй. Алслагдсан сум, аймагт мэргэжилтэн хүрэлцэхгүйн дээр тоног төхөөрөмж хуучирч үйлчилгээний чанар суларсан гэх хардлага ч хэн хүнд төрөх байх. Үүнийг шинэ сэргэлтийн бодлогоор өөрчилж хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготойгоор үндэсний хэмжээнд орон нутгийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Илгээлтийн багш, “Эмч инженерийн илгээлт” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж хотын залуу мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллуулах замаар тэнцвэртэй хөгжлийг дэмжих, хөдөө орон нутагт ажиллахыг боловсон хүчнийг дэмжих зорилгоор тусгай нөхцөлөөр ипотекийн зээл олгож байсан юм. Харин эдгээр бодлогуудын хэрэгжилт тухайн аймаг сумд бодитоор хэрэгжиж чадаж байна уу гэдэг нь асуултын тэмдэг мэт. Тиймээс энэ талаар орон нутагтаа ажиллаж байгаа шинэ залуу боловсон хүчнүүдээс тодруулсан юм.

 

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)