Ч.БЯМБАХАЖИД
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй хамтарсан сурвалжилга дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны “Цацал” цагаан идээний үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр 2022 оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор 20 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоршооллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрт 3000-4000 орчим литр сүү боловсруулж, хурууд ааруул, өрөм, шар тосыг голлон борлуулж Улаанхад, Эрээн хотод нийлүүлдэг аж. Тус үйлдвэр цагаан идээг төрөл бүрээр нь боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: zms.mn