Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-нд тэмдэглэдэг.
2005 оны тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Эрүүл мэндийн сайд нар сайн дураар цусаа хандивлах үйлсийг дэмжих тухай тогтоолыг санал нэгтэй баталсан байна. Уг тогтоолоор тэд жил бүрийн зургадугаар сарын 14-ныг "Цусны донорын дэлхийн өдөр" болгон тэмдэглэхээр болсон. Энэ өдрийг сонгосон нь учиртай аж. Хүний цусны бүлгийг нээсэн Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштайнер (1868-1943)-ийн төрсөн өдөр юм.
Цусны донорын дэлхийн өдөр бол бусдын амь насыг аврахын төлөө өөрийн цусаа өгч байгаа донорууддаа хүндэтгэл үзүүлэх онцгой өдөр. Жил бүр дэлхий даяар ойролцоогоор 118.5 сая литр цусаа донорууд хандивладаг гэсэн тоо баримтыг хэвлэлүүд мэдээлжээ.
Монгол Улсын тухайд энэ өдрийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Эрүүл мэндийн яам хамтран энэ өдрийг тэмдэглэн донорууддаа хүндэтгэл үзүүлж иржээ. 2024 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 170 мянган донор бий гэсэн тоо баримтыг өнгөрсөн жилийн донорын өдрөөр хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цахим хуудаст бичсэнээр “Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгдөг хүнийг хэлнэ” гэсэн байна. Цусны донорын төрлүүд нь:
-Бүхэл цусны донор
-Сийвэнгийн донор
-Ялтаст эсийн донор гэж ялгаатай байдаг аж.
Эх сурвалж: ZMS.mn