С.УРТНАСАН
Говийн уудам талыг хөндлөн гулд давхисаар бид Их нартын байгалийн нөөц газрыг зорив. Нүдэнд үл багтам хөндий тал зэрэглээтэн мяралзана. Эндхийн салхи бүхэлд нь бүлээхнээр үлээх агаад тэнгэр дээр газрын өнгөтэй наран цаг хугацааны баримжаа болж тайван налайна. Хараагаа хэдэнтээ бэлчээхэд хад асгад эс бол халуунаар төөнөх агаарт чимээгүйхэн торойх хязгааргүй уудам талд мэлмий баясна. Угтаа уудам дэлгэр гэхээс өөрөөр энэхүү газрыг илэрхийлэх үгс түүнээс ч олон байж болох юм. Мөн говь газарт сүндэрлэх уулс бүхэн учигтай мэт. Өөрийн эрхгүй л сэтгэл татагдаж өнгөрсөн буурал түүхийг эндээс эрж хайна. Үхсэн амьтдын яс салхинд идэгдэж хувхайрсантай олон таарах ба ямар амьтных юм бол доо гэсэн явцуу нэгэн асуултыг өөртөө тавина. Байгаль орчны ховор болон нэн ховор зүйл, экосистемийг хамгаалахаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг учир үзэж харсан, таарч өнгөрсөн бүхэндээ ач холбогдол өгч сонжсоор явав.
Газар нутгийн хэмжээ жижиг ч ан амьтдын өлгий болсон Их нарт
Их нартын тусгай хамгаалалттай газар нь говь болон тал хээр хосолсон газар байрладаг бөгөөд Дорноговь аймгийн баруун хойд үзүүр хэсэгт Говь-сүмбэр аймаг Дундговь аймгуудтай хиллэдэг. Дорноговийн Айраг Даланжаргалан сумын нутаг дамжин оршдог 66790 га талбайтай улсын тусгай хамгаалалттай хэсэг юм. Их нартын тусгай хамгаалалттай газар нь говийн экосистемийг болон нэн ховордсон биологийн эко зүйлүүдийг хамгаалах зорилготойгоор байгуулагджээ. Тус газрыг 1996 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Энэхүү өдрөөс хойш хамгаалалтын захиргаагүй байж байгаад 2014 оноос хойш хамгаалалтын захиргаа байгуулагдаж төр хувийн хэвшлийн гэрээгээр төрийн бус байгууллага хариуцаж ажиллаж байгаа гэж байв. Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн 37000 нь Даланжаргалан сумын нутаг, 29000 нь Айраг сумын нутаг бөгөөд хоёр газар дамжин байрладаг онцлогтой байна. Манай улсын газар нутгийн 0.5 хувиас багагүй хувийг эзэлдэг жижиг газар боловч амьтдын зүйлүүдийн дөрөвний нэг нь энэ нутагт байдаг ажээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 110 (7607)