П.ЛХАГВАЖАРГАЛ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтран жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр зохион байгууллаа. Хүүхдийн хөдөлмөрийг бууруулахад салбар салбарын оролцоо хэрэгтэй юм. Тиймээс зөвлөгөөнд ГБХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар оролцож, төлөөлөгчид илтгэл хэлэлцүүллээ.
Аюултай ажил эрхэлж буй хүүхдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй байна
Үндэсний статистикийн хорооны 2022 онд хийсэн судалгаагаар 5-17 насны 58 мянга гаруй хүүхэд аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна гэж гарчээ. Аюултай ажил эрхэлж буй хүүхдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Ингэхдээ хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигджээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 110 (7607)