Р.Оюун
"Эрчим хүчний шилжилт, технологи ба экологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байна. Олон улсын хуралд Монгол, Хятад, ОХУ, Пакистан, Америк, Энэтхэг, Солонгосын эрдэмтэн, судлаач 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Гадаадын төлөөлөгчдөөс зарим нь онлайнаар илтгэлээ тавихаар оролцож байгаа аж. Хурал хоёр өдөр үргэлжилж “Эрчим хүчний бодлого, төлөвлөлт ба эдийн засаг”, “Эрчим хүчний шинэ техник, технологи”, “Сэргээгдэх эрчим хүч ба экологийн асуудал” гэсэн сэдвээр 40 орчим илтгэл тавих ажээ.
"Эрчим хүчний шилжилт, технологи ба экологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын ШУА-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн захирал академич Стенников Валерий Алексеевич илтгэл тавьсан юм.
Эх сурвалж www.zms.mn