Г.ЭНХЖИН

Зуны урин дулаан цаг айлчилж, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг амралтын өдрүүд эхэллээ. Энэ үе бол хүүхдүүдийн амрахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, сонирхол авьяасаа нээх үнэтэй боломж юм. Иймд Монголын Хүүхдийн Ордон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зуны сургалтынхаа үйл ажиллагааг энэ зун ч мөн амжилттай эхлүүлээд байна. Монголын Хүүхдийн Ордон нь хүүхдийн нас, сонирхол, хөгжлийн түвшинд тохирсон олон төрлийн сургалт, хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зуны хугацаанд явуулж байна.

Сургалтын дэлгэрэнгүй: Энэ удаагийн зуны сургалт нь нэг сарын хугацаанд, долоо хоногт гурван удаа, дөрвөн цагийн хичээлээр зохион байгуулагдах бөгөөд дараах чиглэлүүдээр сургалт явагдана. Үүнд:
•    Дуулаач
•    Бүжиг
•    Драм
•    Хийл, морин хуур, лимбэ, ятга ,төгөлдөр хуур шанз зэрэг хөгжмийн сургалтууд
•    Үндэсний бөх
•    Шатар
•    Англи, хятад, япон хэл
•    Математик
•    Шинжлэх ухааны лаборатори 
•    Загвар зохион бүтээх, Гар урлал
•    Зураг 
Эдгээр сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 3–12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой. Мөн зуны эрчимжүүлсэн сургалтандаа анхан шатны ур чадварын шалгалт авахгүйгээр хүүхдүүдээ бүртгэж авдаг байна. 
Төлбөрийн мэдээлэл:
      •    Хувийн сургалт: 240,000 төгрөгөөс эхэлнэ.
•    Групп сургалт: 200,000 төгрөг
Монголын Хүүхдийн Ордны зуны сургалт нь хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлж, зуныг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэх онцгой боломжийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх дугаараас авна уу.