Б.НЯМСҮРЭН
Гадаадад суралцаж, боловсрол эзэмших хүсэл мөрөөдөлтэй олон залуус бий. Гэвч хэнд хандахаа тэр болгон мэддэггүй. Тэгвэл олон монгол залуусыг АНУ-д сургаж, америк боловсрол эзэмшихэд зөв чиглүүлж, гүүр болох зорилготой “U Bright Open door” төрийн бус байгууллагын захирал Ц.Одхүүтэй ярилцлаа. Энэхүү төрийн бус байгууллага нь АНУ-ын ахлах сургуулиудад монгол хүүхдүүдийг сурагч солилцоогоор хамруулахаас гадна, нас харгалзахгүй богино хугацааны сургалтад монголчуудыг сургахад мэдээллээр хангаж, чиглүүлж, сургуультай нь холбож өгдөг онцлогтой. АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй тус байгууллага нь 68 жилийн түүхтэй Америкийн “National open door” боловсролын байгууллагатай хамтран ажилладаг аж.
-Юуны өмнө гадаадад суралцах хүсэлтэй монгол залуучуудад ямар боломж байдаг, танай байгууллагын зүгээс ямар хөтөлбөрүүдийг явуулдаг талаар яриагаа эхэлье?
-Манай байгууллагын хувьд гурван хөтөлбөрийг санал болгодог. Эхнийх нь J-1 виз буюу голдуу ахлах ангийн 15-18 насны сурагчдад зориулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын ахлах ангийн сурагчид АНУ-ын нийтийн ахлах сургуулиудад сурагч солилцооны дагуу зургаан сараас нэг жилийн хугацаанд сурах боломжтой. Хоёрдугаарт, F-1 визээр 14-18 насны сурагчдыг АНУ-ын хувийн ахлах сургуулиудад суралцуулдаг. Энэ визний хувьд ахлах сургуулиа төгссөн ч цаашаа үргэлжлүүлээд коллеж болон их, дээд сургуульд элсэн суралцаж болдогоороо давуу талтай. Мөн үүнээс гадна сүүлийн үед хүмүүс хэл сурахын хажуугаар Америк орныг үзье, танилцъя гэсэн сонирхол их болсон.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (7606)