М.ЗҮЙР

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр км замыг таван хоног хааж засварын ажил хийнэ. Тухайлбал, зургаадугаар сарын 10-ны 22:00 цагт зам хаагаад, зургаадугаар сарын 15-ны 06:00 цагт нээх юм байна.

Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ