Д.АРИУН

Сүхбаатарын талбайд энэ ням гариг буюу 2025.06.08-ны өдөр Ulaanbaatar Biennale арга хэмжээ болж байна. Энэ хүрээнд төв талбайд гарсан үзэсгэлэнгийн асруудаас үзэгч сонирхогчдын анхаарлыг татсан хоёр үзмэр нь хуучин цагийн хоёр автомашин байлаа. “Монгол кино төрийн өмчит үйлдвэрийн газар 90 жилийн ой” болж байгааг сануулсан наалт бүхий хоёр машины талаар тус асрын тайлбарлагч “Ачааны машин нь 1932 оных, суудлын тэрэг нь 1938 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд хуучин цагт хийгдсэн Монголын уран сайхны олон кинонд үлдсэн түүхэн үзмэрүүд” гэж тайлбарлалаа.

Эх сурвалж: ZMS.mn