Р.Оюун

Орос хэлний өдөрт зориулсан баярын арга хэмжээ РЦНК-д боллоо. Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Валерия Кильпякова "Орос хэлний өдөр бол Оросын түүхэн дэх онцгой өдөр. Энэ нь зөвхөн Оросын агуу яруу найрагч үг, утга уянгын мастер Александр Сергеевич Пушкины төрсөн өдөртэй холбоотой төдийгүй Оросын "соёлын код"-ын илэрхийлэл, хилийн чанад дахь улс орны түүх, соёл, зан заншилтай холбоотой. Энэ өдөр бид монгол найз нөхөд, түншүүддээ сонгодог бүтээлүүдийг хүндэтгэдэг, урлагт шинэ амьсгал авчирдаг Оросын орчин үеийн соёлын зүтгэлтнүүдийн төлөөлөл болох шинэ нэрсийг танилцуулж байгаадаа баяртай байна. Василиса Донбай бол энэ гялалзсан однуудын нэг. Түүний уран бүтээлүүдтэй танилцахыг урьж байна. Дашрамд дурдахад, та бүхэн ч бас энэ удаагийн уулзалтад цаг үеийн нэр дуудлагыг харах болно" гэв. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёлын яам болон бусад орны дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид түүнчлэн Беларусь, БНХАУ, БНАСАУ, Вьетнам, Куба, Монгол, Оросын шашны зүтгэлтнүүд, Монгол Улсын соёл, урлагийн нэрт зүтгэлтнүүд, Монголын бизнес хүрээлэл, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл ирсэн байв.

Оросын залуу зураач Василиса Донбайгийн "Мөрөөдөл" нэртэй бие даасан үзэсгэлэн Монгол дахь Русский дом-д боллоо. Зураач Василиса Донбай "Мөрөөдөл" гэдэг үгийг Монголоос орос хэл рүү орчуулбал "Мечта" гэсэн утгатай. Мөрөөдөл бол олон улс орон, цаг үеийн хүмүүсийг нэгтгэх чадвартай, соёл хоорондын хүчирхэг үзэгдэл гэдэгт би бат итгэлтэй байна. Олон соёлыг төлөөлдөг хүмүүсийн мөрөөдлийг судлах нь тэдний оюун санааны үнэт зүйлсийг ойлгоход тусладаг юм. Энэ нь олон үндэстнүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлдэг билээ. Урлаг бол хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүллийг төгс илэрхийлдэг" гэсэн юм.

Василиса Донбай нь 1999 онд Горный Алтайд төрсөн, 2018 онд Иогансоны нэрэмжит уран зургийн лицейг төгссөн байна. Харин 2023 онд Илья Репинийн нэрэмжит Санкт-Петербургийн урлагийн академийг онц дүнтэй төгсжээ. Тэрээр Оросын зураачдын холбооны гишүүдийн нэг. Оросоын уран зургийн үзэсгэлэн болон тэмцээний идэвхтэй оролцогч аж. Одоо тэрээр Санкт-Петербург болон Горный Алтайд амьдарч байна. "Мөрөөдөл" үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

"Амьдралын мод".

"Уулын сүнсний нуур".

"Байгалийн усны гаталгаа".

"Үүлэн дэх эзэнт гүрэн".

"Хакасын уудам тал".

"Гүнж Ханхүүгийн зугтаал".

"Нуурын харуул".

"Таталцлын хүч. Хоёр хүний яриа".

"Нева мөрний үд дунд".

"Ника".

Эх сурвалж www.zms.mn