Ө.САРУУЛ

 

Хог хаягдлыг хэвлэл болгоно гэдэг зүгээр нэг бүтээлч санаа биш, энэ бол ухамсрын шинэ алхам билээ. Бид МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан П.Болортуяатай ярилцлаа. Түүний найзтайгаа үүсгэн байгуулсан “GerAgora” нийгэмлэг нь дахин боловсруулсан цаасан дээр оюутнуудын оюун санааны бодит дуу хоолойг буулгадаг гэдгээрээ онцлог юм.

 

-Клубийнхээ талаар товчхон танилцуулаач. Хэзээ, ямар зорилготой байгуулагдсан бэ?

-Клубийн маань анхны түүх бол намайг АНУ-д сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байх үед үүссэн. Тэнд оюутнууд нь өөрсдөө сонин эрхлэн гаргаад номын сангуудаараа тараадаг байсан. Энэ нь оюутан залуусын сэтгэлгээ ямар байна гэдгийг заавал уулзаж ойлгох биш, уг сониноос уншаад мэдэх боломжтой нь маш сонирхолтой санагдаж байсан л даа. Түүнээсээ улбаалаад МУИС-д сонин хийж эхлэх хэрэгтэй юм байна гэсэн санаа төрж, судалгаагаа хийж эхэлсэн. Манай клуб зөвхөн МУИС-ийн оюутан гэхгүй өөр олон сургуулийн оюутнуудын оюун санаанаас гарсан бүтээлүүдийг дахин боловсруулсан цаасаар хийсэн сонин дээр нийтэлж, бусдад түгээх зорилготой байгуулагдсан. Одоо 30 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 106 (7603)