Ц.МЯГМАРБАЯР
2025 онд системийн нөлөө бүхий таван компани нийт нэг их наяд төгрөгийн ногоон зээл гаргах төлөвлөгөөтэй. Гэхдээ одоогоор эх үүсвэр өмнөх оны үлдэгдэлтэй нийлээд 1.5 их наяд төгрөг байна. Энэ нь нийт зээлийн 4.1 хувийг эзэлж байна. Жил ирэх тусам аж ахуйн нэгж, хувь хүмүүс байгаль, экологид ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх хэрэгцээ нэмэгдэж үүнийг дагаад банкнууд гадаад, дотоод ногоон болон нийгмийн бондын эх үүсвэрийг татаж байна. Энэ хэрээр ногоон зээл олголт нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, Хаан банк 2023, 2024 онд гадаад эх үүсвэрээр ногоон болон нийгмийн шинж чанартай нийт 190 сая ам.долларын бондыг татаж анхны ногоон бондын санхүүжилтийг нэвтрүүлсэн. Тодруулбал, тус банк 2023 онд анхны ногоон бондыг зах зээлд гаргаж гурван гадаад эх үүсвэрээс 60 сая ам.долларын санхүүжилтийг таван жилийн хугацаатай татсан байдаг. Тэгвэл Голомт, Худалдаа хөгжлийн банк 2024 онд нийгмийн бондыг босгож гадаад эх үүсвэрээс 100 сая ам.долларын эх үүсвэрийг татсан жишээтэй. Харин Төрийн банк 10 тэрбум төгрөгийн ногоон зээлийн эх үүсвэрийг дотоодоос бий болгосон бол Хас банк мөн адил ногоон зээлийн эх үүсвэрийг өөрийн дотоод нөөцөөрөө бүрдүүлжээ. Ер нь энэ төрлийн зээлийн эх үүсвэрийг ийнхүү гадаад, дотоод бондоор бүрдүүлж байгаа нь олон нийтийн статустай банкуудад боломж өндөр байгааг харуулж байна гэж Ногоон санхүүжилтийг дэмжигч байгуулага болох ТОС хөтөлбөрийнхөн онцолж байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 106 (7603)