С.УРТНАСАН
Netflix-ийн хамгийн том олон улсын арга хэмжээ болох “TUDUM” тавдугаар сарын 31-нд АНУ-ын Лос Анжелес хотод амжилттай зохион байгуулагджээ.Тус арга хэмжээнд ‘Squid Game’ буюу “Тоглоомын талбар” цувралын гуравдугаар бүлгийн гол дүрүүдийн нэгээр жүжигчин Пак Сон Хүн оролцож, дэлхий дахины фенүүдтэйгээ уулзлаа. Пак Сон Хүн уг арга хэмжээнд оролцохдоо Netflix-ийн ирээдүйн уран бүтээлүүдийг танилцуулах энэхүү баярын үеэр фенүүдтэйгээ шууд харилцаж, цувралын талаар сэтгэл хөдлөлтэйгөөр хуваалцсан байна. Тэрээр өмнөх бүлэгт Жо Хён Жү хэмээх дүрийг бүтээж, үзэгчдийн анхаарлыг татсан бол одоо гуравдугаар бүлэгт түүний дүр илүү өргөжнө хэмээн хүлээлт үүсгэсэн.
Тайзан дээр гарах үеэрээ Пак: “Энд хүрэлцэн ирсэн минь үнэхээр нэр төрийн хэрэг гэж бодож байна. Ийм олон фенүүд нэг дор цугларсан нь яг л Squid Game-ийн аварга том хэсэг шиг санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэр мөн цувралын шинэ бүлгийн талаар: “Гуравдугаар бүлэг таны төсөөлж байснаас ч илүү байх болно. Хүлээгээрэй” гэж онцлон хэлжээ. Арга хэмжээний дараа хэвлэл мэдээллийн байгууллагууд болон фенүүдийн хүрээлэлд сайн хүлээж авсан эерэг хандлага давамгайлж, Жо Хён Жү дүрийн хөгжлийн чиг хандлага, гуравдугаар бүлгийн үйл явдлын өрнөлд хандсан сонирхол улам бүр нэмэгдэж байна. Харин жүжигчин Пак Сон Хүний гол дүр бүтээсэн ‘Squid Game’ цувралын гуравдугаар бүлэг нь 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Netflix-ээр дамжуулан дэлхий даяар нээлтээ хийхээр товлогджээ.
Эх сурвалж: zms.mn