Т.САЙХАН

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 44 нь дэмжиж, 38 нь татгалзсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон юм.

Мөн санал өгөх тус хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд бүлгийн шийдвэрээ дагаж, санал хураалтад оролцоогүй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цахим хуудастаа "Өчигдрийг хүртэл парламентад цөөнх байхгүй байсан. Харин өнгөрдөг шөнөөс эхлээд олонхгүй парламенттай болсон. Хэдий муудлаа муудлаа гэхэд юмс сайн тал руугаа явдаг гэдэг. МАН Ерөнхий сайдаа огцруулсан, Ерөнхийлөгч үндсэн хуулийнхаа талд зогсоно гэсэн, АН Сөрөг хүчин болсон шөнө байлаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж:www.polit.mn