“Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг - Хүмүүнлэгийн технологийн хөтөлбөрт Буддын уламжлалт мэдлэг ухаан дахь таацахуйн ишлэлүүд оршвой” сэдэвт Цөм технологи - Технологийн туршилт, зүгшрүүлэлт - Захиалгат – Инноваци – Онолын суурь судалгаа төслийн алинд ч эдүгээгийн хууль эрх зүйн хувьд хүчинтэй уг төслийг боловсруулан дэвшүүлэх саналыг, Сангийн яам болон Эдийн засаг хөгжлийн яамдад хүргүүлэн ажилласан болно. Мета-танин мэдэхүйн хувьд (Мета-cognition), Суурь - мөр – үр: Энэ бол, Будда (Шашин судлал), Зам – үнэн – амь: Энэ бол, Христын судлал, Үзэл баримтлал – аргачлал - суурь кодочлол - Шинэ шинжлэх ухааны (Paradigm Shifts or Scientific Revolution) бодит үр дүнг Дэлхий нийтэд ахисан төвшинд шат дараалалтай таниулсаар ирсэн болно. Энэхүү Будда судлалд холбогдох Мета – онол, арга зүйн судалгааны төслийн явцад Далай ламын Ажлын албатай холбогдон, улмаар Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшин, Дэлхий дахины энэ чиглэлийн хандлагыг позитив болгох зорилт буй.

Буддын тогтсон таалалд Шинэ шинжлэх ухааны Үзэл баримтлал таацахуйн учир болбаас “Ертөнцийн юмс үзэгдэл, түүний мөн чанар, түүнд хүн хэрхэн холбогдох тухай асуудлыг оюунаар тунгаан бясалгасны үр дүн болж тогтсон тодорхой нэгэн тайлбарлал, үзэл баримтлалыг тогтсон таалал гэнэ” /“Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс” УБ., 2007, 49-р тал - Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам – Лондон дахь Төвдийн сан/... Ийнхүү аливаа тогтсон тааллыг суурь, мөр, үр гурваар ялган тодорхойлж тайлбарладаг уламжлалтай. СУУРЬ гэдэг бол гүн ухааны уг сургаалд ертөнцийг хэрхэн үзэж ухаардаг, ертөнцийг танин мэдэх тухай асуудлыг хэрхэн тайлбарладгийг өгүүлнэ. МӨР гэдэг бол ертөнцийн утга учрыг ухаарснаар хүн хэрхэн зовлонгоос ангижирч, сайн сайханд хүрэх арга зам юм. Мөрөөр явж, тодорхой ҮР ДҮНД хүрнэ.

Дашчойлин, Гандантэгчилэн зэрэг Тэргүүлэх Хийдийн захиргаа, удирдлагууд, Шашны Дээд сургууль, Азийн Будда Судлалын төвийн Удирдлагуудад танилцуулж, дэмжсэн саналыг нэгтгэн, хүлээлгэн өгөөд буй. Энэ 2025 онд зохих  сайтад нь бүртгүүлсэн, тэргүүлэх чиглэлд нийцсэн; шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан; эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигт нөхцөл байдалтай; Инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байгаа; Тэрчлэн хэрэгжүүлэх гэж байгаа төслийн давтагдаагүй байдал, оюуны өмчийн эрхийн батаалгаажилтыг нотолсон байгаа; инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байгаа; төрөл, зүйл, сэдвийн боловсруулалт - дэвшлийн хувьд Импортыг орлох болон Экспортын нөөцийг өсгөх нэмэх өрсөлдөгчгүй тэргүүлэх дээд логик боловсруулалт бүхий утгаар уг төслийг дэмжин гүн туслалцаа үзүүлнэ үү.

Энэ бүхний синергетик цэгцрэлд энэхүү зохиогчийн бүтээн туурвисан дэлхийд анхдагч-универсаль Хүмүүнлэгийн хөтөлбөр нь дэлхий нийтэд үнэлэгдэх, ашиглагдах бололцоо Монгол Улсын хууль эрхзүйн болон олон улсын хууль эрх зүйн талаас улам бүр баталгаатай болж, цэгцрэлийг олох юм. Энд холбогдуулан, 2025 онд хэвлүүлэх “БҮХ ЗҮЙЛИЙН ОНОЛ” 1, 2 дугаар дэвтэр номын нэн шинэ эхийг Монгол Улсын Их хурал, Засгийн газар болон Яамдуудад нээлттэй хэлэлцүүлэн дэмжүүлснээ, төслийн баримт бичигт бүрэн эхээр хавсарган хүргүүлж буй. Тэрчлэн төслийн явц, үр дүнг илтгэсэн “БУДДА СУДЛАЛ – ТАЙЛАН”  номыг 2026 онд басхүү нэмэн хэвлүүлэх болно.

Илтгэл ярианаас энд холбогдуулан ишлэе. “...За, Будда судлалтай холбогдох нэг өгүүлэл хэвлүүлсэн. Учир нь, намайг 2017 оны сүүлээр, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, физикч Ж.Болормаа “Боловсролын Хүрээлэнд яваад оч...” гээд, М.Итгэл гээд Физикийн мэргэжилтэй захирал нь О.Пүрэв гэж хүнтэй холбож өгч байсан, энэ таны судалгаанд илүү ойр хүн юм байна аа, та одоо эксперт гаргуулаарай гээд тэгээд тэр эксперттэй ажиллах явцад тэр хүн Буддын шашны холбогдолтой 2-3 ном өгөөд, тэрэн дээр тулгуурлаад, би нэг өгүүлэл бичээд, тэгтэл тэр өгүүллийн үр дүн их том гараад, Буддын судлалын хамгийн гол үр дүнг базан дүгнэж гаргаад, тэр үр дүн нь миний гаргасан үр дүнтэй огтлолцон нийлж байгаа шинж байдал харагдаж байсан. Тэгээд энэ өгүүлэл дээрээ тулгуурлаад, би нэг төсөл бичсэн байдаг.

Ингээд Дашчойлин хийдийн хамба лам - доктор Ч.Дамбажав гэж хүнд 2-3 жил ном бүтээлээ бүгдийг нь судлуулж, үр дүнгийн сэтгүүлээ бас судлуулаад, тэгээд эл өгүүлэл – төслөө судлуулж явсаар, тэр хүн нэг дүгнэлт бичиж, дэмжиж өгсөн байгаа. Дээр нь тэр дүгнэсэн бичиг дотор Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналын асуудлыг ч, бас давхар дэмжиж бичсэн байгаа. Тэрчлэн Гандантэгчилэн хийдийн Х.Бямбажав гээд Ази дахь Будда судлалын холбооны нарийн бичгийн дарга гэж хүнтэй бас энэ Дашчойлин хийдийн хамба холбож өгсөн. Тэр хүнтэй очиж уулзаад, англи- монгол сэтгүүл, ном тэгээд бусад холбогдох материалуудаа танилцуулж, судалгаанд хамтран ажиллах хүсэлтээ хамтатган өргөн барьсан. Тэгээд явсаар тэд, Гандантэгчилэн хийдийнхээ эрдэмтэн- нарийн бичгийн дарга Амгалан гэж хүнтэй намайг холбож өгчихсөн байгаа. Тэр хүнд ном- бүтээлээ өгөөд, өгсөн зорилгоо би гар бичмэлээр давхар бичиж өгөхдөө: “Үр дүнгийнхээ зүйлүүдийг танай Гандантэгчилэн хийдийн лам нарт хүргэмээр байна аа” гэсэн ийм байдлаар бичсэн байгаа. Тэрчлэн эл төсөл Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт танилцуулагдсан. Бас Монгол Улсын Засгийн газарт танилцуулагдаад, Засгийн газрын зөвлөх Хүрэлбаатар гэж хүний үед одоогийн энэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө Хэрэг Эрхлэх газрын дарга байхдаа, өөрөө хуваарилсан байдаг (“Бүх номоо дагалдуулж өгөөрэй” гэж Бичиг хэргээрээ хэлүүлж, бид ёсоор болгоод, тэр үеийн Засгийн газрын зөвлөх, доктор Н.Хүрэлбаатарт энэ бүхэн хуваарилагдаад эдүгээ болж байгааг цохон дурдсу!). Иймэрхүү фактууд явж байна, тэгээд ер нь дэмжлэг авсан гэсэн утга явж байгаа.

Хэл бичгийн ухааны доктор, Мета – онол, арга зүй судлаач, Нийгмийн инноваци - Цөм технологийг туршин зүгшрүүлэгч Н.Энхтөр., 2025.03.07

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин  2025.5.20 № 94 (7591)