Б.Сайнзаяа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд зохион байгуулагдсан “Монгол хүүхдүүд-2025” нэгдсэн баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. “Монгол хүүхдүүд–Шидэт хотын мөрөөдөл” үлгэрчилсэн сэдвийн хүрээнд өрнөсөн энэхүү соёл, урлагийн цогц арга хэмжээнд 300 гаруй уран бүтээлч, хүүхдүүд хамтран оролцжээ. Хөтөлбөрийн нээлт өглөөний 11:00 цагт эхэлж, оройн 19:30 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд хүүхэд багачууд, эцэг эхчүүд хүрэлцэн ирж, урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар “Айлаб продакшн”-ы найруулагч Э.Амартүвшин ажиллаж, тайзнаа Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг уран бүтээлчид ирж хүүхэд багачуудад зориулж ая дуугаа өргөн барьсан юм.