Ц.МӨНХЖАРГАЛ
Оюутан, сурагчдын хичээл тарж амралт, аялал, зугаалгын улирал эхэлж байна. Улаанбаатар хот орчмын, иргэдийн хамгийн ихээр зорьдог зургаан амралтын газрын одоогийн үнэ ханшийн мэдээллийг өмнөх онтой харьцуулснаар хүргэе. 2024 онд хүүхдийн нэг ээлжийн зуслангийн үнэ 500-800 мянган төгрөг байсан бол зарим зуслан байршлаасаа хамааран энэ онд нэг сая төгрөгийг давжээ. Харин зуслан, амралтын газрын 2-3 хоногийн амралтын багц дунджаар 300-700 мянган төгрөг байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 30-60 хувиар өссөн үзүүлэлт юм.Зуслан, хувийн лагерийн байшингийн эрэлт ихсэж байгаа энэ үеийг далимдуулж хувийн эзэмшлийн амралтын газрууд үнээ дураараа нэмэх тохиолдол гарч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 42-р хорооны иргэн Д.Орших “Саяхан гэр бүлээрээ салхинд гарахаар Санзайд “Хаус түрээслэхээр хоногийн 130 мянган төгрөг гэсэн зараар холбогдоод яваад очиход 150 мянган төгрөг болгож 20 мянган төгрөгөөр нэмсэн. Нэгэнт очсон болохоор түрээслэхээс өөр аргагүй болсон” гэж байв. Учир нь олон хүн холбогдож эрэлт ихтэй гэдгээр ийнхүү үнээ нэмсэн гэж тайлбарлажээ. Энэ мэтчилэн манайд түрээсийн үнийг зохицуулсан ямар нэгэн хууль, дүрэм журам байдаггүйтэй холбоотойгоор түрээслүүлэгчид амандаа орсон үнээ хэлж түрээслэгчдийг хохироосоор байна.
Залилагчид олширдог
Хан-Уул дүүргийн иргэн Л.Дарьбазар“Тэрэлжид хоногийн 90 мянгаар гэр түрээслүүлнэ. Яаралтай холбогдоорой” гэсэн зараар холбогдоод урьдчилгаа шилжүүл гэхээр нь шилжүүлэхэд тэр хүн нь утсаа салгаад алга болсон, дахин залгахад тэр дугаар нь ашиглалтад байхгүй болсон байсан” гэж ярьсан. Мөн өнгөрсөн жил 12-р анги төгсөгчид зарын дагуу эцэг эх, багш нартаа хэлэлгүй түрээсийн лагерийн байшинг хоногоор түрээслэхээр болж нэг хүүхдийн 50 мянган төгрөг гэжээ. 20 орчим хүүхэд мөнгөө урьдчилж шилжүүлсэн хэдий ч түрээслүүлэгч утсаа салган алга болжээ. Эцэг, эхчүүд Цагдаагийн газарт хандаж залилагч этгээдийг хайж олсон байна. Энэ мэт залилангийн хэрэг дахин давтагдах магадлалтай гэж эх сурвалж ярьж байв. Энэ жилийн тухайд хоногийн түрээсийг 1-2 хонгоор биш заавал 5-7 хоногоор тооцдог болсон байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)