С.УРТНАСАН
Зуны эхэн сарын шинийн нэгэн хэмээх бэлэгт нэгэн сайн өдөр тавь гаран жилийн түүхтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийнхан нас сүүдэр 100 дөхөж яваа ахмад багш Я.Дэлгэрийн “Багшийн алдар” өдөрлөгийг зохион байгууллаа. Өнөөдөр Багш найраглалын нэгэн тод дүр болсон Дэлгэрийг адтай олон багачуудад эрдэм номын ухаанаас эхлэн амьдрал хэмээх айлын үүд рүү зааж зөвлөн чиглүүлж явсны дурсан санагалзах, батлан гэрчлэх эрдмийн олон нөхөд, эрхэм хайртай шавь нар энэхүү өдөрлөгт бүл нэмэн сууна.
Эцэг эх, эрүүл мэнд, эрдэм ном хамгаас чухал. Энэ л бүхнийг утга учгийг өөрийн амьдралын дадлага туршлагаар тоймгүй олны хүүхдийн толгойд мэдлэг болгож үлдээсэн багш найраглалын нэгэн дүр санчиганд нь насны хяруу унаж цал буурал болсон ч түүхийн гэрчдийнхээ дунд толиотой нь аргагүй мишээж харагдана. Шавийг нь тавилцаж сүндэрлүүлэн босгох үйл явцад гар бие оролцож явсан төрөлх 68 дугаар сургуулийнх нь заалыг одоо суралцаж буй бага ангийн сурагчдын бүтээлээр хана таазгүй чимэглэн тохижуулжээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)