Б.ОЮУНЖАРГАЛ
Хийн түлш болон цахилгаан халаагуурын талаар иргэдийн байр суурь
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон болон шар бүсийг тогтоож, нийт 170 мянга гаруй өрхийг хамруулсан байна. Ногоон бүсэд 103,090 өрхийн 51 мянгыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс хийн түлш болон цахилгаан халаалтанд шилжүүлэхээр төлөвлөсөн. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, дагадлах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэжээ.
Тэгвэл энэ талаар иргэдийн байр суурийг хүргэе.
Иргэн- “Хийн түлш нь эрсдэлтэй санагдаж байна. Чанартай, чанаргүй гээд олон төрөл байдаг шүү дээ. Хийн түлшин дээрээ судалгаа хийгээгүй байгаа юм шиг санагдсан. Дулаалга хийгээд, хийн түлшинд шилжсэний дараа иргэдэд аюулгүй байдлын талаар болон хэрхэн ашиглах зааварчилгааг тогтмол өгч чадахгүй бол хэцүү шүү дээ” гэлээ.
Иргэн- “Хийн түлш болон цахилгаан халаагуур нь боломжийн санагдаж байгаа. Ямар нэг эрсдэл гарах нь тодорхой байх. Хийн түлш эсвэл цахилгаан халаагууртай бусад улс оронд ч иймэрхүү эрсдэлүүд тодорхой хэмжээнд гардаг. Зааварчилгаа сайн өгвөл болох байх” гэв.
Дулааны нэмэгдсэн тарифыг есдүгээр сарын 15-наас мөрдөж эхлэхтэй холбогдуулан иргэдийн байр суурийг хүргэж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм. Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд аравдугаар сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ гэсэн шийдвэрийг эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан.
Иргэн- “Дулааны төлбөр нэмэгдсэн нь дээр гэж бодож байна. Угаасаа дулааны станцууд хүрэлцэхгүй байгаа. Нэмээд хотод олон барилга баригдаад эхлэхээр одоо байгаа станцууд хүрэлцэхгүй гэж бодож байна. Нэмж авч байгаа мөнгөөрөө шинэ станц барьсан нь дээр байх. Нэлээн хуучирчихсан байгаа учраас хэзээ нурж унахыг хэн ч мэдэхгүй” гэв.
Эх сурвалж: zms.mn