Х.ХАТАН
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаа Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн Бэлтгэл “Б” бүлгийн багш Г.Лхагвагэрэл, М.Оюунзаяа болон шавь нарынх нь бүтээлээс онцоллоо.
-Зургаан настай хүүхдэд зураг зурж тоглох, зурагтай харьцах нь оюун ухаан, сэтгэл зүй, хөдөлгөөний болон нийгмийн хөгжилд маш олон талаараа эерэг нөлөө үзүүлдэг. Энэ үе бол хүүхдийн бүтээлч байдал, дүрслэн сэтгэх чадвар эрчимтэй хөгжиж буй чухал үе юм.
Манай ангийнхан өөрсдийн дуртай зүйлсээ зурах дуртай. Үзэж буй кино, бичлэг, тоглоомон дээр нь гардаг баатруудаа гээд чөлөөт зураг ихэвчлэн зурдаг. Гэр бүлээ зурах даалгавар өгвөл хаана, хэнтэй амьдардагаа зурдаг.
Хүн зурахаараа бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин дүрс ашиглах нь илүү. Охид улаан, ягаан, улбар шар гээд тод өнгийг сонгодог бол хөвгүүд ногоон, цэнхэр, хар өнгөөр зурдаг. Зургийн хичээл хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэхээс эхлээд харандаа зөв барьж сурах, өнгө ялгах, төсөөллөө буулгах чадвартай болгодог.
Хүүхэд үгээр хэлж чадахгүй мэдрэмжээ зургаар илэрхийлдэг. Мөн зурж байх явц нь анхаарал төвлөрүүлдэг тул тайвшруулж, стресс бууруулна. Зургаа дуусгасныхаа дараа бахархал төрж, “би чадсан” гэдэг мэдрэмжийг авч өөртөө итгэх итгэлтэй болдог гээд олон давуу талтай.

-Би аав, ээж, эгчтэйгээ гадаа зугаалж байгаагаар хайртай гэр бүлээ зурсан. Харин энэ зурагт миний үздэг хүүхэлдэйн мангаснууд байна.

-Шинэ жилээр өвлийн өвгөн бэлгээ үүрээд, бугаа унаад манай цэцэрлэг дээр ирснийг зурсан. Нөгөө зурагт би ээж, дүүтэйгээ зугаалж байна. Миний дуртай өнгө ягаан учраас хайртай хүмүүсээ ягаан өнгөн дунд зурсан.

-УБ хотын бүх утааг сороод цэвэр агаар болгож гаргадаг машин бүтээвэл, хот маань цэвэрхэн утаагүй болж хүүхэд бид нар цэвэр агаартай гоё хотдоо эрүүл саруул сайхан амьдарна.

-Би дуртай хүүхэлдэйн киноны баатруудаа гадаа тоглож байгаагаар зурсан.

-Нартай дулаахан өдөр бяцхан дэгдээхэй уулаар зугаалж яваагаар зурсан.

-Дүүтэйгээ хамт хөдөө зугаалгаар явж байна.

-Би туулайнд хайртай. Аав ээжийгээ хайртай амьтнаараа дүрсэлж зурсан.

-Би гэр бүлдээ хайртай, цэцгэнд дуртай. Намайг цэцэрлэгтээ явсан хойно 2 дүү гэртээ хүлээж байгааг зурсан.

Манай цэцэрлэг маш олон цэцэгтэй учраас би цэцэрлэгээ цэцгээр төсөөлүүлж зурсан.

-Хөөрхөн зун. Миний хамгийн дуртай улирал учраас зуныг хамгийн хөөрхөнөөр зурлаа.

-Bubble toy. Улаан нь үгүй, цэнхэр нь тийм. Тоглоомон асуулт асууж улаан, цэнхэр bubble toy дээр дарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 101 (7598)