Сэтгүүл зүйн салбарын 25 байгууллага нэгдэж, энэ сарын 20-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нээлттэй, шууд ярилцлагад оролцохыг шаардсан.
Шаардлагын хариуг өнөөдөр ЗГХЭГ-аас албан бичгээр ирүүллээ.
Ерөнхий сайдын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шууд ярилцах, нээлттэй мэдээлэл өгөх талаар тухайлсан хугацаа тодорхойлоогүй байна. Харин УИХ-аар "Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа нээлттэй ярилцлага өгөхөөр мэдэгдсэн аж.
Мөн Засгийн газраас холбогдох хууль, журмын дагуу хуралдаанаас гарсан шийдвэрээ ЗГХЭГ-аар дамжуулан түгээдэг талаараа дурдсан байна.
Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шаардлага хүргүүлсэн:
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв
Unuudur.mn веб сайт