Ц.МӨНХЖАРГАЛ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой болно гэж ХББОСЯ-наас мэдээлж байна. Тус системд шилжсэнээр хуучин системээр аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсныг халж цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөл бүрджээ. Мөн QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болно. Ингэснээр эрх бүхий хүнээр гарын үсэг зуруулах зэрэг механик үйлдлийг зогсоож байгаа ажээ.
Эх сурвалж: zms.mn