Б.ЖАВХЛАН

Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болно. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний үзэгч, тамирчдад зориулан автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагуудаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө. Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудаас автобус явах юм.