Б.ЖАВХЛАН
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар гурван газар түймэртэй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн 189 хүн, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Харин Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг "Бодончийн даваа" гэдэг газар өчигдөр гарсан ойн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэжээ. Өчигдөр мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II баг “Буурлын даваа" гэдэг газар түймэр ассаныг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.