Б.ЖАВХЛАН
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ний байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3547 байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 555, гэрээр 762, эдгэрсэн 2228, хавьтал 44 774 байгаа юм. Хоёр хүүхэд уг өвчний улмаас харамсалтайгаар амиа алджээ. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчний халдвар ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.