Д.НАДМИД
Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Нацү башёгийн тухайд огт өөрөөр бичмээр санагдав. Учир нь юу вэ гэвэл шинэ аварга төрсөн хийгээд өмнөх аварга нь жинхэнэ аварга шиг байж чадсан тэмцээн болов. Бас монгол сүмочид тун гайхалтай амжилт үзүүлэв шүү.
Эдгээрийг дарааллаар нь хэлье. Ишикава мужаас гаралтай озеки Оносато энэ башёд түрүүлбэл ёкозүна (аварга) цол хүртэх болзолтой барилдаж 14 даваатайгаар түрүүлэв. Тэр башёгийн 13 дахь өдөр нэг ч унаагүй байснаар түрүүлэх нь тодорхой болсон юм. Энэ залуу сүмогийн дээд зиндаанд есөн башё барилдахдаа дөрвөн түрүү авснаар хамгийн богино хугацаанд ёкозүна цолд хүрлээ. Барилдсан башёгийнхаа ердөө хоёрт нь есөн даваа авсан бол бусдад нь 10-аас дээш даваатай содон амжилтын эзэн болов. Түүний багш нь ёкозүна байсан Кисэносато юм. Түүний шавь мэргэжлийн сүмогийн 75 дахь аварга болох нь.
Оносато Эзэн хааны цомоо гардах үеэр өгсөн ярилцлагадаа:
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 99 (7596)