Б.БАЯРЖАВХЛАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр  гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа БЗД-ийн Маргад-Эрдэнийн өргөө цэцэрлэгийн багш Б.Энхбат болон түүний сурагчдын бүтээлийг онцолж байна.

 

-Таны хувьд ямар арга барилаар хичээлээ ордог вэ?
-Зураг зурснаар хүүхэд гоо зүйн өндөр мэдрэмжтэй болдог. Хүүхдийн онцлог, сонирхолд нь тохируулж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдийн дотоод ертөнцийг нээж мэдэхийн тулд зураг зуруулж, зурсан зургийг өөрөөр нь тайлбарлуулж ярилцдаг . 


-Дүрслэх урлагийн хичээл нь  хүүхдүүдэд  ямар  арга барилыг суулгадаг вэ?
-Хүүхэд бүрийн зурах арга барил нь өөр байдаг. Жишээ нь, охид өөрийгөө болон ээжийгээ тод өнгөөр зурж илэрхийлдэг. Харин хөвгүүд ихэвчлэн өөрсдийн сонирхдог тоглоомоо уран гоёор зурдаг. Зураг зурснаараа хүүхдүүд сууж сурна. Мөн өнгө ялгаж сурахаас гадна хийж байгаа зүйл рүүгээ анхаарлаа маш сайн хандуулж сурдаг . 


-Хүүхдүүддээ хандаж  юу гэж хэлмээр байна?
-Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй. Тиймээс өөрт байгаа ил далд авьяасаа нээж, хөгжүүлж бусдад түгээж яваарай гэж хэлмээр байна.