Т.САЙХАН
Хамтарсан Засгийн газар тарах нь нэгэнт тодорхой болж, улс төрийн уур амьсгал нэлээд хөдөлгөөнтэй байна. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудаснаа "МАН шинэ Засгийн газраа байгуулахтай зэрэгцэн, О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь манай намын бүлэг сүүдрийн Засгийн газар байгуулж сайд нараа зарлах хэрэгтэй. Х.Тэмүүжингийн "Засгийн газрын мэдээллийн цагийг Засгийн газар ба сүүдрийн Засгийн газрын мэтгэлцээний цаг болгох" саналыг хэрэгжүүлэх нь зөв" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn