Х.ХАТАН
Монголын улс төрийн түүхэнд хамгийн аймшигтай хар бараан үйл явдал болон үлдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байна.
1998 оны аравдугаар сарын 3-наас эхлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин энэ хэргийн тухай тасралтгүй 27 жил бичиж, сануулж, нэхэж ирсэн.
Энэхүү архивлагдсан олон арван мэдээ, ярилцлага, сурвалжилга, тойм, нийтлэлүүдээ эмхэтгэж 764 хуудас бүхий ном баринтаглаж уншигч танаа өргөн барьж буй нь энэ.
Хүн болгон 27 жилийн сонины хуудсыг эргүүлэн энэ хэргийн тухай мэдээллийг үзэж судлах унших боломжгүй. Тиймээс нэгтгэн архивлах, нэг талаасаа судалгааны зориулалтаар ашиглагдахуйц, нөгөө талаасаа уншиж сонирхох гэсэн хэн бүхэнд хүртээмжтэй хэлбэрт оруулахыг зорьсон гэдгээрээ энэхүү ном онцлогтой.
“Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” гэж нийтлэлийн бодлогодоо тодорхойлсон “Зууны мэдээ” сонины гурав дахь ном “Хэвлэлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдэв: “С.Зоригийн хэрэг”” нэртэй шинэ номоо Интер ном, Мир, Аз хур номын дэлгүүрүүдээс болон “Зууны мэдээ” сонины байрнаас худалдан аваарай. Мөн Book.mn-ээс захиалж, байгаа газраа хүргүүлээд авч болно. Цахим хэрэглээг сонгодог уншигчдадаа зориулан esan.mn сайтад ч байршуулаад байна.
Номын борлуулалттай холбоотой мэдээллийг 99790206, 11315589 дугаараас аваарай.