С.УРТНАСАН
Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Гё сүүлийн үеийн зураг авалтаараа дахин нэгэн удаа үзэгчдийг бишрүүлж, цахим орчинд магтаалын үгсийг хурааж байна. Тавдугаар сарын 19-нд эмэгтэйчүүдийн хувцасны брэнд MICHAA өөрийн албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан Сон Хе Гё-гийн оролцсон шинэ жийнсэн хувцасны зураг авалтыг олон нийтэд танилцуулжээ. Зураг авалтын хүрээнд Сон Хе Гё дэгжин бөгөөд хэт их хичээгээгүй мэт харагдах төрхийг илтгэсэн ба түүний байгалиас заяасан үзэсгэлэнг онцлон харуулжээ. Сошиал хэрэглэгчид түүний даруухан ч гэлээ хүчирхэг гоо үзэсгэлэн, уламжлалт чамин төрхийг магтан сайшаасан хэвээр. Зураг авалтад Сон Хе Гё саарал өнгийн, ханцуйгүй, дөрвөлжин энгэртэй топыг өргөн жийнсэн өмдтэй хослуулсан бөгөөд энэ нь өнгө хоорондын зохицлыг төгс илтгэсэн, хичээгээгүй мэт боловч тансаг, дэгжин төрхийг бүрдүүлжээ.
Түүний энгийн хэрнээ гоёмсог хувцаслалт нь минималист загварын гайхамшгийг тодотгон харуулж олон үзэгчдийн сэтгэлийг татсан гэдгийг цахим орчноос харж болох юм. Түүний өмссөн нарийн силуэттэй топ нь мөр болон эгэмний тодотгож, хөнгөн бөгөөд даруухан албаны мэдрэмж төрүүлж байгааг нийтлэгдсэн зургуудаас харах боломжтой. Харин өндөр суудалтай жийнсэн өмд нь түүний нарийн бэлхүүс, урт хөлийг онцлон харуулж, уран баримал шиг тэгш хэмтэй биеийн галбир бүрдүүлжээ. Энэхүү төрх нь дэгжин хэрнээ хүчирхэг эмэгтэйлэг хэв маягийг төгс илэрхийлж, загварын мэдрэмж өндөртэй гэдгийг баталж буй. Түүний зөөлөн долгиолсон хар үс болон нүдэнд үл үзэгдэх мэт натурал, нүцгэн өнгөтэй нүүр будалт нь Сон Хе Гё-гийн олонд танигдсан тайван, дээд зэрэглэлийн уур амьсгалыг улам тодотгосон юм. Тэрээр өөрийн тайван дөлгөөн төрхөө тэлээ ба өндөр ултай сандаалтай хослуулсан нь энгийн нэгэн загварын кампанит ажлаас хальж, жинхэнэ стиль, үзэл бодлыг илэрхийлсэн хувиралт байсан бөгөөд энэ нь түүнийг зөвхөн загвар өмсөгч бус, өөрийн орон зай, уур амьсгалыг бүтээгч гэдгийг нотлон харуулж байна.
Эх сурвалж: zms.mn