П.ЖАРГАЛ

Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

GUYS хамтлаг “Сургууль минь баяртай” анхны задгай талбайн тоглолтоо энэ сарын 31-нд “Social Pay Park”-д хийхэд бэлэн болжээ. Энэ жил тус хамтлагийн 28 жилийн ой тохиож байгаа бөгөөд тоглолтод үе үеийн 28 хит дуугаа дуулах юм. Тоглолтын найруулагчаар “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир ажиллахаас гадна ерөнхий зохион байгуулагчаар “Event X” компани ажиллаж байна. GUYS хамтлаг анх 1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ өдөр нь тус хамтлагийн гишүүн Л.Мөнхөөгийн төрсөн өдөр аж. Энэ удаагийн тоглолтод тус хамтлагийн гишүүн М.Мягмар тодорхой шалтгааны улмаас ирэх боломжгүй болжээ.

Эх сурвалж: Zms.mn