Б.ЖАВХЛАН
Цахим спортын "CS2" төрлийн "IEM Dallas" тэмцээн АНУ-д эхэллээ. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч гэдэг утгаараа Монголын "The MongolZ" оролцож байна.
Тэд өнөөдөр хэсгийн шатны эхний тоглолтоо Бразилын "FURIA" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай хожлоо. Хоёр баг хэдхэн хоногийн өмнө Астанад учраа таарахад "The MongolZ" мөн хожсон билээ.
"The MongolZ" дараагийн тоглолтоо өнөөдөр шөнө 00:30 цагаас Германы "G2" багийн эсрэг хийнэ.
Эх сурвалж:zms.mn