П.Лхагважаргал
Монголын эртний уран зохиолын гурван ноён оргилын нэг "Гэсэр"-ийн туужийг МУИС-аас хүүхдэд зориулсан комик хэлбэрээр эрхлэн гаргаж байгаа билээ. Тус комик цувралаар дамжуулан хүүхэд багачуудыг монгол өв соёлоо танин мэдэж, сонирхолтой байдлаар суралцахаас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилгыг тээж буйгаараа онцлог юм.
Тэгвэл тус комик номыг уншиж, танин мэдсэн бүхнээ ашиглаж "Гэсэр гэж хэн бэ" уралдаанд оролцохыг урьж байна. Уралдаанд 8-12 насны хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд уралдаан хоёр төрлөөр явагдах аж. Тодруулбал, жүжигчилсэн бичил видео контент монгол хэл дээр бэлтгэх эсвэл англи хэлээр эсээ бичих боломжтой байна.
Уралдааны шилдэг контентод 500 мянган төгрөг, дурсгалын зүйлтэй гардуулна. Харин шилдэг эсээний эзэнд 300 мянган төгрөг, дурсгалын зүйлтэй гардуулах аж.
Бүтээлийг энэ сарын 25 хүртэл "Монгол Гэсэр" фээсбүүк, инстеграм хуудсаар нээлттэй ирүүлэх боломжтой.