К.АНУ
Олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сан (IWMF) шоронд хоригдож буй “Америкийн дуу хоолой” радиогийн ажилтан Өлвия Гулиевагийн /Ulviyya Guliyeva/ аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, Азербайжаны эрх баригчдад хандаж түүнийг судлахыг уриалсан байна.
Гулиевагийн ар гэрийнхэн, "Америкийн дуу хоолой" болон "Хил хязгааргүй сурвалжлагчид" (RSF) агентлагт өгсөн шинэ мэдээллээр сэтгүүлч бүсгүй хоригдож байхдаа ноцтой заналхийлэлд өртсөн байна.
Гулиеваг энэ оны тавдугаар сарын 7-нд Бакугийн цагдаа нар баривчилжээ. Түүнийг гадаад валют хууль бусаар хил давуулсан хэргээр буруутгасан байна. Ийм хэрэг нь Азербайжанд сэтгүүлчдийг онилох нийтлэг буруутгалын нэг хэлбэр юм.
Эрх баригчид түүний гэрт нэгжлэг хийж, түүнийг ажилтан биш бие даасан Meydan TV агентлагтай холбоотой эсэхийг байцаажээ. Гулиева нь одоо сэтгүүлчийн ажлаа хийснээсээ болж Азербайжанд хоригдож байгаа 24 сэтгүүлчийн нэг бөгөөд тус улс Олон улсын хил хязгааргүй сэтгүүлчид /RSF/-ийн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 167-д жагсаж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сан (IWMF)-гаас гаргасан мэдээнд “Америкийн дуу хоолой” радиог хаасны дараа Гулиеватай адил сэтгүүлчид эрсдэлд орох нь нэмэгдсээр байгаа, хараат бус бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараа хяналтгүй бол авторитар дэглэмүүд хүний эрхийг зөрчих нь улам бүр их байдгийг дурджээ.
IWMF АНУ-ын одоогийн засаг захиргааг "Америкийн дуу хоолой" радиог дахин нээхийг уриалж, Азербайжаны эрх баригчдаас Гулиеваг нэн даруй суллахыг шаардаж байна.
Эх сурвалж: ZMS.mn