Ц.МЯГМАРБАЯР

 

 

ЭСГИЙ БАЙГАЛЬД АМАРХАН ЗАДАРДАГ

 

Монгол Улс Оршуулгын тухай хуульгүй орон. Бурхан болсон бол Нийслэл, аймаг, сум, дүүргийн Хог хаягдлын хэлтэст хамаардаг. Нэг үгээр хэлбэл “хүн хог” болдог  гэсэн үг. 1955 он хүртэл талийгаачаа ил тавьдаг байсныг халсан. Гэвч газарт далд булах болон ил тавих зэрэг холимог хэлбэр 2001 он хүртэл үргэлжилж байжээ. Харин 2001 оноос чандарлах үйл ажиллагааг нууц байдалд хийж  эхэлсэн бол 2004 оноос албан ёсны болгож мэргэжлийн байгууллага зан үйлийг хийж эхэлжээ. Одоогоор бүртгэлтэй буяны 40 орчим компани далд булах болон чандарлах үйл ажиллагааг явуулж байна. Оршуулгын үйл ажиллагааг дэлхийн нийтээр байгальд ээлтэй технологи ашиглахыг эрмэлзэх болсон энэ үед “Улаанбаатар буян”, “Бат номин”  зэрэг бусад компаниуд олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн багцуудыг санал болгож байна.

Монголчууд ихэвчлэн уламжлалт арга болох  модон хайрцагт хийж газарт булах, бунхлах аргийг хэрэглэдэг байна. Гэхдээ сүүлийн үед байгальд амархан задрах эд болох эсгийнд ороох болон био хайрцагт хийж газарт булах, чандарлаж, чандрыг усанд  хийсгэх, бурхан болоочийн төрсөн нутаг руу нь болон гадагшаа авч явах  гэх зэргээс сонголтоо хийдэг болжээ. Түүнчлэн чандрыг тусгай бэлтгэсэн гантиг болон, цементэн багана, хана зэрэгт хийж мөнхөлж дэргэд нь мод тарих арга нэвтэрсэн байна. Буяны компаниуд талийгаачийн шарил бүрийн дээр мод тарих, чандарлах, чандрыг 30х40 см хэмжээтэй хайрцагт хийж газарт булах, баганад мөнхлөх саналыг багцдаа оруулсан нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэх арга аж.

Оршуулах үйлчилгээний 8-10 орчим  төрлийн багцтай. Багцын төлбөр 2.8-15 сая төгрөг хүртэл байна. Аливаа адгуус амьтан үхээд газрын хөрсөнд шингэдэг нь байгалийн жам учир хүн ч мөн ялгаагүй байгaлийн жамыг дагахад буруутах зүйлгүй. Шарилыг модон хайрцагт хийж хөрсөнд булдаг аргыг бид Оросоос хуулбарлаж авчээ. Урьд нь талийгаачдыг ил хаяж нохой, шувууны хоол болгодог байсан нь орчин үед илүү боловсронгуй болж хөгжиж буй. 

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 92 (7589)