П.АМГАЛАН
Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэснээр хойш 32 жил болж байна. Харин манай улсын хувьд 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 22 дахь жилдээ тэмдэглэж буй. Энэ өдөр гэр бүлийн ач холбогдлыг онцолж, дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулах зорилготой юм.
Гэр бүл нь нийгмийн хамгийн үнэ цэнтэй анхан шатны нэгж бөгөөд өөр өөрийн онцлогоороо нийгмийг бүтээж, өнгөлөг болгож байдаг тул гэр бүлийн сайн сайхан ирээдүй нь тухайн улс орны хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг. Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гээд хүн амын хөгжлийг цогцоор нь гэр бүлийн хүрээнд бий болгохыг анхаарч байгаа билээ.
Энэ жилийн “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулан Сүхбаатарын талбайд "Ажилтай өрх-Аз жаргалтйа гэр бүл" өдөрлөг зохион байгуулж байна.
Эх сурвалж:www.zms.mn