Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонины “Start-Up” булангийн энэ удаагийн зочноор “Говидара” компанийн үүсгэн байгуулагч Б.Цэнгэлмааг урьж ярилцлаа.
-Говидара брэндийн үүссэн шалтгаанаас ярилцлагаа эхэлье?
-Анх 2016 онд МҮОНРТВ-ээс зохион байгуулагддаг залуу зохион бүтээгч уралдаанд оролцож байсан. Шалгаруулалтын гурван шатыг амжилттай давсаар шилдэг 15-д багтаж байлаа. Эндээс л хамгийн том урмыг авсан гэж болно. Энэ нь магадгүй Говидара брэндийг үүсгэн байгуулах эхний алхам байсан.
2018 онд Старт Апп Монголиа болон Мерси Корпоос зохион байгуулагддаг Энтрепрёнер тэмцээнд оролцоод тэргүүн байрт орж байсан. Тухайн үед тус тэмцээний шагналын сан нь 10 сая төгрөг байсан. Энэхүү санхүүжилтээр хамгийн анхны төхөөрөмжүүдийг авч байсан нь мөн л их дэмжлэг болж байсан.
-Танайх хамгийн анх ямар бүтээгдэхүүн хийсэн бэ?
-Говидара брэнд нь Уламжлалт Анагаах Ухааныг Эмзүйн Шинжлэх ухаантай хослуулан түүнээсээ инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гарган авахыг зорин ажилладаг. Хамгийн анхны шүршдэг ариун ганга бүтээгдэхүүн байсан. Манай хэрэглэгч нарын хамгийн хайртай бүтээгдэхүүнүүдийн нэг нь ШҮРШДЭГ АРИУН ГАНГА.
Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ нэмэгдүүлэхээс гадна судалгааны ажлаа ч зэрэгцүүлэн явж байна. Бид үйлдвэрээ өргөтгөхийн зэрэгцээ өөрийн нэрийн дэлгүүртэй болсон байгаа. Мөн манай бүтээгдэхүүнийг гадныхан ихээр сонирхдог. Бид өнгөрсөн онд Европ руу анхныхаа үзэсгэлэнд оролцчихоод ирсэн.
-Яагаад “Говидара” гэж нэрлэсэн юм бэ?
-Говидара гэдэг бол Монголоор Говийн Дарь ЭХ, санскрит хэлнээс хөрвүүлэхэд тэнгэрийн ариун мод гэсэн утгатай.
-Борлуулалтын хэмжээг сонирхож болох уу. Үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа юу?
-Бид 2023 онд эмийн үйлдвэрийн жижгэрүүлсэн хувилбараар үйлдвэрийн байраа барьсан. Манай үйлдвэр өдөрт 5,000-10,000 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой. Цаашид бүтээгдэхүүний төрлүүд болон хэрэглэгч нараа нэмэгдүүлэх дээр нилээд төвлөрч ажиллаж байна. Шүршдэг арц, шүршдэг ариун ганга болон гангатай салфетикуудыг хэрэглэсэн хүн өөрийнхөө сэтгэгдлийг эргэн тойрондоо хүргэх байдлаар өөрөөр хэлбэл, амнаас ам дамжсан сурталчилгаагаар хэрэглэгч нар өөрсдөө эрэл хайгуул хийгээд ирж байгаад маш их талархаж байгаа.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 89 (7586)