Т.САЙХАН

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон "Арвайн үндэс" ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж, удаах байрт улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ.

Өнгөрсөн долоо хоногт улсын аварга О.Хангай чансааг тэргүүлж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn