П.ЛХАГВА
“JKA Mongolia” буюу Монгол дахь япон каратэгийн холбооны зохион байгуулсан анхдугаар олон улсын каратэгийн тэмцээн энэ сарын 4-н буюу өнгөрөгч ням гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Монгол, Япон, Филиппин, Орос зэрэг улсын 200 гаруй тамирчид КАТА буюу бие хамгаалах дасгал, КУМИТЭ буюу тулааны гэсэн 2 төрлөөр өөрсдийн ангилалд өрсөлдсөн байна. Тэмцээнийг Япон, Итали, Филиппин, Орос, Монгол улсын мэргэжлийн шүүгчид шүүн явуулсан ба урилгаар дэлхийн аварга Хакизүмэ Юүши Сэнсэй оролцсон юм.
Тэмцээний анхан шатны эрэгтэй өсвөр насны ангилалд Т.Үйлс, эмэгтэй дунд насны ангилалд Д.Цэлмүүн, эрэгтэй бага насанд М.Ананд, дунд шатны эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Филиппин улсын Ж.Пиментел, эмэгтэй өсвөр насны ангилалд Япон улсын Х.Танака, ахисан шатны эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Филиппин улсын М.Торрес, эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Филиппин улсын Р.Родригүэз, эрэгтэй өсвөр насны ангилалд Япон улсын Т.Сота, эрэгтэй бага насны ангилалд Япон улсын М.Канай нар алтан медаль хүртсэн юм.
\
Эх сурвалж: zms.mn