News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэлбэрт шилжүүлэн, орчин цагийн хэрэглэгчдийн хүртээл болгож буй анхны бүрэн хэмжээний цахим сонингийн платформ болж байна. Энэхүү платформ нь зөвхөн мэдээлэл түгээх шинэ хэрэгсэл бус, Монголын архив, мэдээллийн салбарын түүхэн хөгжлийн шинэ үеийг нээж, соёлын өвийг хадгалах, түгээх үндэсний хэмжээний нээлт болж байна.

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар XIX зууны сүүлчээс үндэс сууриа тавьж, XX зууны туршид улс төр, нийгмийн хөгжлийн хэмнэлээр шинэчлэгдэн, хувь хүн, олон нийт мэдээлэлтэй байх эрхийн гол хэрэгсэл болж иржээ. Тэрхүү түүхэн хөгжлийн үр дүнд бий болсон мянга мянган сонин, сэтгүүл, дугаарууд өнөөдөр архивын үнэ цэнтэй баримт болон үлдсэн төдийгүй тэдгээрийг хүртээмжтэй болгосноор өнөөдрийн иргэн, судлаач, багш, суралцагчдад бодит мэдээллийг ашиглан сурч хөгжих, ажиллах боломжийг нээж буй хэрэг юм. Энэхүү платформоос хэрэглэгчид улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт, нийгмийн амьдралын талаар сүүлийн зууны турш бичигдсэн түүхэн мэдээлэл, баримтыг нэг дороос хайж олох, унших, судлах бүрэн боломжтой. Мөн ухаалаг хайлтын системийн тусламжтайгаар хэрэглэгчид мэдээллийг он, сар, сэдэв, эх сурвалжаар нь ангилан шүүн эрж олох боломжтой нь мэдээлэл олж авах, судалгаа хийх цаг хугацааг хэмнэж дэмжинэ.

Платформын онцлог:

• Түүхэн хэвлэлийн нэгдсэн сан: “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” зэрэг нэр хүндтэй сонинуудын 100 гаруй жилийн түүхэн баримтууд нэг дор төвлөрсөн.

• Ухаалаг хайлтын систем: Мэдээллийг он, сар, сэдэв, түлхүүр үг, эх сурвалжаар нарийвчлан хайх дэвшилтэт боломж.

• Цахим хүртээмж: Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс хэзээ ч, хаанаас ч хандах боломж.

• Судалгааны хэрэглээ: Оюутан, судлаач, багш, сэтгүүлчдэд зориулсан ухаалаг хэрэгслүүд.

Цаг үеийн толь болсон сонины дугаар бүрийг зохиогчийн эрхийг хүндэтгэн хамгаалж, архивын стандартын дагуу цахимжуулан, судлаач, сэтгүүлч болон мэдээлэл эрж хайж буй хэн бүхэнд хаанаас ч, хэзээ ч хэрэгтэй мэдээллээ олох боломжийг бүрдүүлэх нь Esan-ийн зорилго гэдгийг мөн онцлов. News.esan.mn нь түүхэн мэдээ мэдээллийг өнөөдрийн хэрэглээнд ойртуулж, ирээдүйн мэдлэгийн санг баяжуулж буй үндэсний хэмжээний сан юм.