П.Лхагважаргал

Энэтхэг, Бангладешийн төрийн дууллын үг, аяыг зохиосон яруу найрагч, сэтгэгч Рабиндранат Таагүр 1861 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 7-нд мэндэлж байв. Тэрээр Английн колони байсан Энэтхэгийн Бенгал мужид Таагүрийн гэр бүлд 7 хүүгийн отгон нь болон төрсөн гэдэг. Бага наснаасаа шүлэг зохиох авьяас нь илэрч байсан ч барууны маягийн боловсрол олгох системд дасан зохицолгүй гурван ч сургууль хаяжээ. Гэвч тэрээр 1913 онд Азиас анхны Нобелийн шагналыг уран зохиолын төрлөөр хүртэж байсан юм. Мөн 1914 онд Английн засгийн газраас рыцарь цолоор шагнагдсан байв.