Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн асуудлаар хэлэлцсэн асуудлаар Хууль зүй дотоод эргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Тэрээр "Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулах, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд хамгаалалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсронгуй болгох чиглэлд ХЗДХ-ийн яамны харьяа байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд онцгой анхаарч ажиллах, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм журмын судалгааг хийж, онцгой анхаарч ажиллахыг ХЗДХ-ийн сайдад даалгалаа. Олон улсын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хамгаалагдах ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын харуул хамгаалалтын тал дээр онцгой анхаарч ажиллах, мөн Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд хуулийн хамгаалалтад амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхэд зохих арга хэмжээг авч ажиллахыг даалгалаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn