Т.САЙХАН
Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид 2025 оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойд оролцоно. Мөн түүнтэй нас чацуу 100 настай фронтын сувилагч Ц.Чимидцэрэн урилгаар оролцохоор явж байгаа юм байна.
“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 103 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.
Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнаж байсан.
Эх сурвалж:www.polit.mn