Т.САЙХАН

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл одоогийн Хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжилж цахим хуудастаа жиргэжээ. Тэрээр "Х.Нямбаатар дарга Улаанбаатарыг минь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай тэнэглэл вэ. Үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт бол Үндэсний хуримтлалыг бий болгодог суурь салбар юм шүү дээ. Хот маань Хятадын ажиллах хүч, барааг шахдаг зах боллоо" гэжээ.

Тэрээр,Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабд зөвлөхөөр ажиллаж буй. Тус Шуурхай штаб нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn