С.УРТНАСАН

WINNER хамтлаг долоодугаар сард тоглолтоороо эргэн ирнэ. Гэвч хамтлагийн гишүүн Сун Миног оролцохгүй гэжээ. Тодруулбал, тавдугаар сарын 7-нд YG энтертайнмент “WINNER хамтлаг энэ оны долоодугаар сард тоглолт хийхээр төлөвлөсөн. Энэ нь тэдний бараг гурван жил гурван сарын дараах анхны тоглолт юм” хэмээн мэдээллээ. YG-ийн мэдээлснээр тоглолтын талбайг урьдчилан захиалсан ч арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх талаар нэлээд удаан хэлэлцсэн байна.

Тус агентлаг “Гишүүдийн фенүүдтэйгээ уулзахыг хүссэн чин хүсэлтийг хүндэтгэж, тоглолтыг төлөвлөсний дагуу хийхээр шийдсэн” гэж нэмж хэлэв.Ирэх тоглолтод Сун Миног эс тооцвол гурван гишүүн болох Кан Сын Юн, Ким Жин Ү, Ли Сын Хүн нар оролцоно. YG “Энэ нь амаргүй шийдвэр байсан бөгөөд та бүхнээс халуун дэмжлэг, урам зориг өгөхийг хүсэж байна” ч гэж бас хэлэв. Нөгөөтэйгүүр, WINNER хамтлагийн гишүүн Сун Мино 2023 оны гуравдугаар сард нийгмийн үйлчилгээний алба хааж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 23-нд нэг жил есөн сарын албаа дуусгасан.

Гэсэн хэдий ч халагдахаас долоо хоногийн өмнө тэрээр алба хаах хугацаандаа өвчтэй, чөлөө болон амралт авснаас үүдэн ирцийн асуудалтай холбоотой маргаанд орсныг цэргийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.2024 оны арван хоёрдугаар сарын 23-нд Сөүл хотын Мапо дүүргийн цагдаагийн газар Сун Мино-г цэргийн албаны тухай хуулийг зөрчсөн хэргээр сэжигтнээр бүртгэж, мөрдөн байцаалт эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад Сун Мино албаны цагаар ажлын байраа орхисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь түүний албаны үүргээ биелүүлээгүйг харуулж байна .

Эх сурвалж: zms.mn