72 дахь удаагийн "Miss world" буюу "Дэлхийн мисс"-ийн тэмцээн Энэтхэг улсын Теленгана хотноо энэ сарын 7-31-ний өдөр зохион байгуулагдах юм. Тэгвэл тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Б.Эрдэнэсувд өнөөдөр Энэтхэг улсыг зорилоо. Тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа "Монголчууд бид олон зуун жилийн баялаг түүх, бахдам өв соёлтой ард түмэн гэдгийг бүгд мэднэ. Харин өв уламжлалаа одоо хэр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн сацуу орчин үеийн хөгжил дэвшил, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг харуулахыг зорино" гэж байсан билээ. Монгол өв соёл, ёс уламжлалаа үе дамжин өвлөн тээж буй түүнийг санасан зорьсноо биелүүлээд ганзага дүүрэн ирэхийг ерөөе.