Б.НЯМСҮРЭН

 

RSF буюу “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр танилцуулдаг Хэвлэлийн эрх чөлөөний индексийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр танилцууллаа.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийг тогтоохдоо улс орнуудын улс төрийн байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн болоод нийгэм соёл, аюулгүй байдал зэрэг таван үзүүлэлтийн дагуу үнэлдэг.

Дэлхийн олон оронд хэвлэлийн эрх чөлөө ноцтойгоор уруудаж байгаагийн хамгийн гол шалтгааныг эдийн засгийн дарамт хэмээн RSF дүгнэжээ. Ялангуяа өмчлөгч буюу эздийн хамаарлаас шалтгаалсан дарамт, зар сурталчилгааны алдагдал, төрийн хязгаарлагдмал дэмжлэг, эсвэл бүр огт дэмжлэггүй байгаа зэрэг нь хамгийн их нөлөөлөх хүчин зүйлс болж байна. RSF-ийн зүгээс орчин үеийн мэдээллийн хэрэгслүүд редакцийн хараат бус байдлаа хадгалах болон эдийн засгийн хувьд оршин тогтнох гэсэн хоёр том зүйлийн голд гацчихсан байна гэж дүгнэжээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлдог таван үндсэн үзүүлэлтээс  санхүүгийн байдал, тус салбарт үзүүлж буй эдийн засгийн дарамтыг хэмждэг үзүүлэлт хамгийн их хойш татах үзүүлэлт болжээ. Эдийн засгийн үзүүлэлт түүхэнд байгаагүй доод цэгтээ хүрсэн нь дэлхий нийтээр, олон улсад асуудал улам хэцүү болсныг харуулсан байна. Хэвлэл мэдээллийн индекс түүхэндээ анх удаа сэтгүүл зүйн салбарын хувьд дэлхийн улс орнуудын талаас илүүд нь “хэцүү” эсвэл “маш ноцтой” хэмжээнд хүрсэн бол дөнгөж дөрөвний нэг хүрэхгүй улсад “хангалттай” хэмээн үнэлэгджээ.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)