Т.САЙХАН

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ тэргүүлэгчид  тавдугаар сарын 02-ны баасан гарагт хуралдаж, ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг сонгохыг ҮБХ-ны тэргүүлэгчдийн 80 хувь нь дэмжсэн байна.

Тодруулбал, АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчдээр УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар зэрэг гишүүд ажилладаг.

АН-ын Үндэсний бодлогын хороо нь тус намын дээд удирдах байгууллагуудын нэг бөгөөд намын бодлого, стратеги, дотоод зохион байгуулалттай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг эрх мэдэл бүхий байгууллага юм.

Эх сурвалж:www.polit.mn